27 дугаар зүйл. Мэдээллийг өөрчлөх
27.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж байгаа этгээд, эсхүл даатгалын мэргэжлийн оролцогч болон бусад этгээдээс энэ хууль, даатгалын багц дүрэмд заасны дагуу Зохицуулах хороонд гаргаж буй зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө Зохицуулах хороонд ирүүлсэн мэдээлэл, баримтад өөрчлөлт орвол зөвшөөрөл хүссэн этгээд энэ тухай нэн даруй бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
Зах зээлийн ёс зүй