28 дугаар зүйл. Төөрөгдүүлсэн зар сурталчилгаа

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Төөрөгдүүлсэн зар сурталчилгаа

28.1.Даатгалын мэргэжлийн оролцогч нь төөрөгдүүлсэн, эсхүл худал мэдээлэл агуулсан зар сурталчилгаа, мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад бичиг баримт гаргах, тараах, тараахыг зөвшөөрөхийг хориглоно.

28.2.Даатгалын мэргэжлийн оролцогч болон түүний нэрийн өмнөөс гаргасан мэдээлэл, товхимол болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг нь төөрөгдүүлсэн буюу худал мэдээлэл агуулсан, эсхүл нийтийн ашиг сонирхолд харшилсан гэж үзвэл Зохицуулах хороо тухайн баримт бичгийг гаргахыг хориглох, няцаахыг даалгах, эсхүл шаардлагатай гэж үзсэн өөрчлөлт, залруулга хийж гаргахыг бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр даалгана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.