3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн энэ хуулийн 3.2-т зааснаас бусад нэр томъёог Даатгалын тухай хуульд заасан утгаар ойлгоно.
3.2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.2.1."даатгалын мэргэжлийн оролцогч" гэж даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийг;
3.2.2."даатгалын төлөөлөгч" гэж даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээдийг;
3.2.3."даатгалын зуучлагч" гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг;
3.2.4."даатгалын хохирол үнэлэгч" гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээдийг;
3.2.5."Зохицуулах хороо" гэж Даатгалын тухай хуулийн 12.1-д заасан байгууллагыг;
3.2.6."гадаадын мэргэжлийн оролцогч" гэж гадаад улсад үүсгэн байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийг.
3.3.Даатгагчаас цалинжин ажиллаж буй ажилтан энэ хуулийн 3.2.2-т заасан даатгалын төлөөлөгчид хамаарахгүй.
3.4.Дараахь этгээдийг энэ хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч гэж тооцохгүй:
3.4.1.даатгагчийн буюу даатгалын төлөөлөгчийн ажилтан;
3.4.2.даатгалын төлөөлөгч.
Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах