4 дугаар зүйл. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
4.1.Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
4.1.2.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.