9 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох

9.1.Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

9.2.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол энэ хуулийн 9.1-д заасны дагуу Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулсанд тооцно.

9.3.Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон даатгалын мэргэжлийн оролцогч энэ хуулийн 9.1-д заасанчлан даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах эрхгүй.

9.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.