10 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл гаргах
10.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн этгээд Зохицуулах хороонд өргөдөл гаргана.
10.2.Өргөдлийг бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд эрхлэх үйл ажиллагааны төрлийг зааж, Зохицуулах хорооноос тогтоосон загварын дагуу энэ хууль болон даатгалын багц дүрэмд заасан баримт бичгийг хавсаргаж ирүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.3.Даатгалын зуучлагч болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хүссэн этгээд нь эрхлэх үйл ажиллагаандаа хамаарах даатгалын төрөл, хэлбэрийг өргөдөлд заана.
10.4.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн этгээд даатгагчийн зөвшөөрлийг өргөдөлд хавсаргана.
10.5.Зохицуулах хороо шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт бичгийг өргөдөл гаргагчаас шаардаж болно.