18 дугаар зүйл. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах эрх бүхий этгээд
18.1.Дараахь этгээд даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргах эрхтэй:
18.1.1.Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани;
18.1.2.гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан компани.