17 дугаар зүйл. Даатгагчийн даатгах хөрөнгө
17.1.Монгол Улсад оршин суугч хувь хүн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт буй эд хөрөнгөө гагцхүү энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчид даатгуулна.
17.2.Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваагүй гадаадын даатгагчтай даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээ байгуулах тохиолдол бүрт Зохицуулах хорооноос зөвшөөрөл авна.
/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.Энэ хуулийн 17.2-т заасан гэрээ байгуулах зөвшөөрлийг Зохицуулах хороо зөвхөн дараахь тохиолдолд олгоно:
17.3.1.энэ хуулийн 17.1-д заасан даатгагч тухайн даатгалын эрсдэлийг хариуцах чадваргүй;
17.3.2.энэ хуулийн 17.1-д заасан даатгагч эрсдлийг хариуцах боломжгүй гэж үзэх бусад хүндэтгэх шалтгаан байвал.
17.4.Гадаадын даатгагчтай давхар даатгалын гэрээ байгуулах даатгагчид дараахь тохиолдолд энэ хуулийн 17.3 дахь хэсэг хамаарахгүй:
17.4.1.энэ хуулийн 47.1-д заасны дагуу давхар даатгалын төлөвлөгөөг Зохицуулах хороогоор батлуулсан бол;
17.4.2.энэ хуулийн 47.2-т заасны дагуу тухайн гэрээнд давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага хамаарахгүй байхаар Зохицуулах хорооноос тогтоосон бол.