16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох
16.1.Энэ хуулийн 16.3, 17.2-т зааснаас бусад этгээд Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
16.2.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа бол энэ хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа явуулсанд тооцно.
16.3.Даатгагчтай гэрээ байгуулан давхар даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд энэ хуулийн 16.1 дэх хэсэг хамаарахгүй.
16.4.Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон даатгагч энэ хуулийн 16.1-д заасанчлан даатгалын үйл ажиллагаа явуулах эрхгүй.
16.5.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./