15 дугаар зүйл. Даатгагчийн бизнесийн үйл ажиллагаа явуулах журам

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Даатгагчийн бизнесийн үйл ажиллагаа явуулах журам

15.1.Зохицуулах хорооноос даатгагчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргаж болно.

15.2.Даатгагч энэ хуулийн 15.1-д заасан журмыг заавал дагаж мөрдөх үүргийг хүлээхгүй боловч ийнхүү дагаж мөрдөөгүй нь даатгагчид хариуцлага ногдуулахад түүнийг даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших тохиромжтой бус этгээд, эсхүл үйл ажиллагаагаа зохистой явуулаагүй гэж үзэх нөхцөл болж болно.

Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.