14 дугаар зүйл. Даатгалын багц дүрэм

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Даатгалын багц дүрэм

14.1.Даатгалын үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна.

14.2.Даатгалын багц дүрэмд дараахь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээ багтана:

14.2.1.даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлт;

14.2.2.даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам;

14.2.3.даатгалын нөөц сан албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.2.4.даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.2.5.даатгалын хэмжээ, даатгалын хураамжийн хэмжээг тооцох аргачлал;

14.2.6.даатгалын үнэлгээ хийх аргачлал;

14.2.7.даатгагч болон бусад этгээдээс даатгалын мэргэжлийн оролцогчид шууд болон шууд бусаар төлөх төлбөр, хураамжийг тооцох аргачлал;

14.2.8.даатгагчийн аудиторт тавигдах нөхцөл, шаардлага;

14.2.9.актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох болон актуарын стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам;

14.2.10.гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулах даатгагчид тавигдах нөхцөл, шаардлага;

14.2.11.Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагчид тавигдах нөхцөл, шаардлага;

14.2.12.даатгагчаас даатгуулагчид төлбөртэйгээр мэдээлэл, баримт бичиг өгөх нөхцөл, төлбөрийн жишиг хэмжээ;

14.2.13.даатгагчаас энэ хуульд заасны дагуу тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар;

14.2.14.даатгагчаас үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх болон нэгтгэх үед гаргах өргөдлийг хянан шийдвэрлэх журам;

14.2.15.энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт;

14.2.16.даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага;

14.2.17.Зохицуулах хороонд төлөх төлбөр, хураамж;

14.2.18.Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хуулиас гадуур даатгагчийг татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг явуулах журам;

14.2.19.даатгагчийн үйл ажиллагааг түр зогсоох нөхцөл;

14.2.20.даатгалтай холбоотой үйл ажиллагааг тодорхойлох заавар;

14.2.21.энэ хуульд заасан мэдээллийг хэвлэн нийтлэх журам.

14.2.22.энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.