13 дугаар зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх
13.1.Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих;
13.1.2.даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
13.1.3.даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;
13.1.4.даатгалын дотоод, гадаад зах зээлийг судлах, даатгалын талаархи албан ёсны мэдээлэл гаргах;
13.1.5.даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн нэгдсэн бүртгэл хөтлөх;
13.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
13.2.Зохицуулах хороо нь даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалах зорилгоор байнгын хяналтыг хэрэгжүүлнэ.