12 дугаар зүйл. Даатгалын зохицуулах байгууллага

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Даатгалын зохицуулах байгууллага

12.1.Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ хэрэгжүүлнэ.

12.2.Зохицуулах хорооны үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурал баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ.

12.3.Зохицуулах хороо Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.