11 дугаар зүйл. Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
11.1.Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь даатгалын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
11.1.2.Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах;
11.1.3.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.