10 дугаар зүйл. Даатгуулагчийн эрх, үүрэг
10.1.Даатгуулагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
10.1.1.даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;
10.1.2.даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
10.1.3.даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;
10.1.4.даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх;
10.1.5.даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх;
10.1.6.даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.
Даатгалын үйл ажиллагааг төрөөс зохицуулах