9 дугаар зүйл. Даатгагчийн эрх, үүрэг
9.1.Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
9.1.1.энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах;
9.1.2.даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;
9.1.3.даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
9.1.4.даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;
9.1.5.даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох;
9.1.6.даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;
9.1.7.Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;
9.1.8.даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгуулагчид нөхөн төлөх;
9.1.9.даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх;
9.1.10.гэрээний хугацаанд даатгуулагч эрх зүйн чадамжгүй нь тогтоогдвол түүний эрх, үүргийг хэрэгжүүлэхийн тулд хууль ёсны асран хамгаалагчийг шүүхээр тогтоолгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
9.1.11.Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу санхүүгийн тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх.