22 дугаар зүйл. Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээ

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

22.1.Даатгалын компанийн дүрмийн сан нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан Зохицуулах хороо тогтооно. Дүрмийн санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийн 1 дэх өгүүлбэрийг 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчилсөн, энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.2. /Энэ хэсгийг Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан дүрмийн сангийн доод хэмжээнд хүрэх боломжит хугацааг даатгагчид олгоно.

22.4.Даатгагчийн дүрмийн сан энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч Зохицуулах хороонд нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.