24 дугаар зүйл. Төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт
24.1.Даатгагч нь дараахь төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
24.1.1.даатгалын багц дүрэмд заасан хэмжээнээс багагүй;
24.1.2.энэ хуулийн 24.2-т заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй.
24.2.Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн төлбөрийн чадварын үзүүлэлтийг энэ хуулийн 24.1.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно.
24.3.Энэ хуулийн 24.2-т заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтэд хүрэх боломжит хугацааг даатгагчид олгоно.
24.4.Даатгагчийн төлбөрийн чадвар нь энэ хуулийн 24.1-д заасан үзүүлэлтэд хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч Зохицуулах хороонд нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./