25 дугаар зүйл. Даатгалын нөөц сан
25.1.Даатгагч нь гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ.
25.2.Даатгалын нөөц сангийн хэмжээ, нөөц санг бүрдүүлэх болон хөрөнгө оруулалтад байршуулах нөхцөлийг даатгалын багц дүрмээр тогтооно.
25.3.Энэ хуулийн 25.1-д заасан даатгалын нөөц сангийн хөрөнгийг тусгайлсан дансанд байршуулна. Дансны бүрдүүлэлт, зарцуулалт Зохицуулах хорооны хяналтад байна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
25.5.Даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/