26 дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах нөхцөл
26.1.Ногдол ашиг хуваарилсны дараа дараахь нөхцөлийн аль нэг нь үүсэхээр бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй:
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.1.1.даатгагчийн дүрмийн сан нь энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнд хүрэхгүй;
26.1.2.даатгагчийн төлбөрийн чадвар энэ хуулийн 24.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй;
26.1.3.даатгалын нөөц сан нь энэ хуулийн 25.2-т заасан хэмжээнд хүрэхгүй.