27 дугаар зүйл. Урьдчилгаа болон зээлтэй холбоотой хязгаарлалт

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Урьдчилгаа болон зээлтэй холбоотой хязгаарлалт

27.1.Даатгагч нь энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

27.1.1.мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах;

/Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.1.2.холбогдох этгээдэд аливаа сангаас зээл олгох;

27.1.3.аливаа этгээдэд барьцаагүй зээл олгох;

27.1.4.холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргах.

27.1.5.даатгалын компанийн дүрмийн сангийн болон даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг холбогдох этгээд болон түүний үүсгэн байгуулсан банкинд байршуулах.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан "холбогдох этгээд"-ийг тодорхойлох зааврыг Зохицуулах хороо гаргаж болно.

27.3.Энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу ногдол ашиг хуваарилахад энэ хуулийн 27.1 дэх хэсэг хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.