3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.2.Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна.
3.3.Даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийн эрх зүйн байдлыг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар зохицуулна.
3.4.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалтай холбогдсон харилцааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.5.Малын индексжүүлсэн даатгалын харилцааг хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.6.Даатгалын үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулийн 3.1-3.5-д зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
/Энэ хэсэг болон хэсгийн дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/