31 дугаар зүйл. Жил бүрийн санхүүгийн тайлан
31.1.Даатгагч нь аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд дараахь баримт бичгийн хамт Зохицуулах хороонд тушаана:
31.1.1.удирдлагын тайлан;
31.1.2.аудитын дүгнэлт;
31.1.3.урт хугацааны даатгал эрхэлж буй даатгагч (цаашид "урт хугацааны даатгагч" гэх)-ийн хувьд энэ хуулийн 40.1-д заасны дагуу томилсон актуарчийн тайлан;
31.1.4.тухайн санхүүгийн жилд компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үйл явдлын тухай тодруулга, тайлбар;
31.1.5.даатгалын багц дүрэмд заасан бусад баримт бичиг.
31.2.Жил бүрийн санхүүгийн тайлан болон бусад баримт бичгийн агуулга, хэлбэрийг даатгалын багц дүрмээр тогтоож болно.
31.3.Энэ хуулийн 31.1-д заасан тайлан болон бусад баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлээгүй тохиолдолд санхүүгийн тайланг өгөөгүйд тооцно.