32 дугаар зүйл. Улирал тутмын тайлан
32.1.Даатгагч нь улирал тутмын санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Зохицуулах хороонд тушаана.
32.2.Улирал тутмын санхүүгийн тайлан, холбогдох бусад баримт бичгийн агуулга, хэлбэрийг даатгалын багц дүрмээр тогтоож болно.
32.3.Даатгалын багц дүрэмд заасан баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд санхүүгийн тайланг өгөөгүйд тооцно.