33 дугаар зүйл. Аудит
33.1.Даатгагч нь санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор аудиторыг томилно.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан аудитор нь дараахь шаардлагыг хангасан байна:
33.2.1.Аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;
33.2.2.даатгагчийн санхүүгийн тайланг баталгаажуулах эрхийг Зохицуулах хорооноос авсан.
33.3.Зохицуулах хороо энэ хуулийн 33.2-т заасан эрх бүхий аудиторын нэрсийн жагсаалт болон түүнд өөрчлөлт орсон тухай бүр даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
33.4.Даатгагч нь аудиторыг аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана.
33.5.Даатгагч нь аудиторыг томилсноос хойш ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./