35 дугаар зүйл. Аудитын тайлан

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Аудитын тайлан

35.1.Аудитор нь даатгагчийн санхүүгийн тайлангийн талаархи дүгнэлтийг даатгалын багц дүрэмд заасны дагуу даатгагчид хүргүүлнэ.

35.2.Зохицуулах хороо даатгагчийн эд хөрөнгийн чанар, эрсдлийн сангийн зохистой харьцаа, нягтлан бодох бүртгэл болон хяналтын тогтолцооны зохистой харьцааг тодорхойлох зорилгоор аудитын тайлан гаргаж өгөхийг даатгагчаас хэдийд ч шаардаж болно.

35.3.Энэ хуулийн 35.2-т заасан тайлан бэлтгэхтэй холбогдсон зардлыг даатгагч хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.