36 дугаар зүйл. Аудиторын үүрэг

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Аудиторын үүрэг

36.1.Даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан дараахь дүгнэлтийн талаар аудитор нь Зохицуулах хороонд нэн даруй мэдэгдэнэ:

36.1.1.даатгагч төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа;

36.1.2.даатгалын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдсэн байж болзошгүй;

36.1.3.даатгагч энэ хуулийн 22-27 дугаар зүйлийг ямар нэг хэлбэрээр зөрчсөн гэж үзвэл;

36.1.4.даатгагч энэ хууль, бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж үзвэл.

36.2.Даатгагч аудитортай байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл аудитор өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд аудитор нь Зохицуулах хороонд дараахь асуудлаар мэдээлэл өгнө:

36.2.1.гэрээ цуцалсан буюу чөлөөлөгдсөн тухай, түүний үндэслэлийн талаар;

36.2.2.энэ хуулийн 36.1-д заасан дүгнэлт гаргасан тохиолдолд энэ тухай.

36.3.Зохицуулах хороо аудитороос аудитын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, нэмэлт материал шаардаж болно.

36.4.Аудитор болон аудитор байсан этгээд нь энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан тайлан болон өөрийн зөв гэж үзсэн бусад мэдээллээр Зохицуулах хороог хангасны төлөө түүнийг мэргэжлийн ёс зүйн дүрэм болон хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд эрүүгийн болон бусад хариуцлага ногдуулахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.