38 дугаар зүйл. Компанийн нэгдлийн гишүүдийн нягтлан бодох бүртгэлийн тайланг шаардах
38.1.Даатгагч нь компанийн нэгдлийн гишүүн бол Зохицуулах хороо даатгагчаас тухайн нэгдлийн гишүүн аль ч этгээдийн санхүүгийн болон компанийн нэгдлийн нэгдсэн тайланг шаардаж болно.
38.2.Зохицуулах хороо энэхүү тайланг даатгагчийн аудитор, эсхүл өөрийн томилсон аудитороор баталгаажуулахыг шаардаж болно.
38.3.Энэ хуулийн 38.1-д заасан компанийн нэгдлийн тайлангийн агуулга, хэлбэрийг даатгалын багц дүрмээр тогтоож болно.
Актуарч, актуарын хяналт шалгалт, тайлан