39 дугаар зүйл. Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох

39.1.Зохицуулах хороо актуарчаар ажиллахад тохирох мэргэжил, дадлага туршлага бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг сонгон шалгаруулж актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.

39.2.Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох ажиллагааг даатгалын багц дүрмийн дагуу хэрэгжүүлнэ.

39.3.Зохицуулах хороо энэ хуулийн 39.1-д заасны дагуу эрх авсан актуарчийн нэрсийн жагсаалт, түүний өөрчлөлтийг даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.