40 дугаар зүйл. Актуарчийг томилохтой холбоотой урт хугацааны даатгагчийн эрх хэмжээ

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Актуарчийг томилохтой холбоотой урт хугацааны даатгагчийн эрх хэмжээ

40.1.Урт хугацааны даатгагч нь заавал актуарчтай байх бөгөөд актуарч нь энэ хуулийн 39.1-д заасны дагуу Зохицуулах хорооноос эрх авсан этгээд байна.

40.2.Даатгагч нь өөрийн актуарчийг томилсон болон чөлөөлсөн тухай бүрт Зохицуулах хороонд ажлын 5 хоногт бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.3.Актуарчаар томилогдсон этгээд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол ийнхүү боломжгүй болсноос хойш ажлын 30 хоногийн дотор даатгагч өөр актуарчийг томилно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.