42 дугаар зүйл. Актуарын хяналт шалгалт, тайлан

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Актуарын хяналт шалгалт, тайлан

42.1.Урт хугацааны даатгагч нь үйл ажиллагаандаа актуарын хяналт шалгалтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа өөрийн актуарчаар хийлгэх үүрэгтэй.

42.2.Энэ хуулийн 42.1-д заасан актуарын хяналт шалгалт нь даатгалын багц дүрэмд заасны дагуу явагдана.

42.3.Зохицуулах хороо даатгагчийн санхүүгийн байдлын талаархи шаардлагатай гэж үзсэн асуудлыг актуарчаар шалгуулах болон актуарын тайлан гаргаж өгөхийг даатгагчаас шаардаж болно.

42.4.Зохицуулах хороо актуарын хяналт шалгалтыг даатгагчийн томилсон, эсхүл өөрийн томилсон актуарчаар гүйцэтгүүлж болно.

42.5.Актуарч нь даатгалын багц дүрэмд заасан агуулга, хэлбэрийн дагуу хяналт шалгалтын тайлан бэлтгэнэ.

42.6.Энэ хуулийн 42.3-т заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх болон тайлан бэлтгэхтэй холбогдсон зардлыг даатгагч хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.