43 дугаар зүйл. Актуарчийн эрх

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Актуарчийн эрх

43.1.Актуарч нь дараахь эрхтэй байна:

43.1.1.актуарын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг шалгах;

43.1.2.даатгагчийн талаархи шаардлагатай мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөх, асуултад хариулахыг даатгагч, түүний эрх бүхий албан тушаалтан, албан хаагчаас шаардах.

43.2.Актуарч нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож, дараахь асуудлаар үг хэлэх эрхтэй:

43.2.1.даатгагчийн санхүүгийн байдал, нөөцийн сан, төлбөрийн чадвар болон даатгагчийн хөрөнгөд нөлөөлж болох бусад асуудлаар;

43.2.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд өгсөн актуарын зөвлөгөөний талаар;

43.2.3.актуарын ажиллагаатай холбоотой асуудлаар.

43.3.Актуарч нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, дараахь асуудлаар үг хэлэх эрхтэй:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.3.1.даатгагчийн санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн тайлан;

43.3.2.актуарчийн эрх хэмжээ, чиг үүрэгтэй холбоотой аливаа асуудал.

43.4.Актуарч нь дараахь асуудлыг Зохицуулах хороонд мэдэгдэж болно:

43.4.1.энэ хуулийн 43.1.1-д заасан мэдээлэл, баримт бичгийг шалгахад даатгагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр актуарчид дэмжлэг үзүүлэхээс татгалзсан, бусад хэлбэрээр саад учруулсан тухай;

43.4.2.даатгагч, түүний эрх бүхий албан тушаалтан, албан хаагч шаардлагатай мэдээлэл баримт бичиг гаргаж өгөх, асуултад хариулахаас татгалзсан тухай.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.