46 дугаар зүйл. Давхар даатгалд даатгуулах

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Давхар даатгалд даатгуулах

46.1.Даатгагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ дараахь даатгагчид даатгуулж болно:

46.1.1.энэ хуулийн дагуу давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанид;

46.1.2.энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваагүй гадаад улсын даатгалын компанид.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.