47 дугаар зүйл. Даатгагчийн давхар даатгалын гэрээ

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

47.1.Даатгагч даатгалын эрсдлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу Зохицуулах хороогоор батлуулна.

47.2.Зохицуулах хороо тухайн төрлийн давхар даатгалын гэрээнд энэ хуулийн 47.1-д заасан давхар даатгалын төлөвлөгөөг батлуулахад тавигдах шаардлага хамаарахгүй байхаар тогтоож болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.