50 дугаар зүйл. Даатгагч бизнес төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх
50.1.Даатгагч үйл ажиллагаагаа Зохицуулах хорооноос хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
50.2.Даатгагч бизнес төлөвлөгөөндөө нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ хэзээ ч гаргаж болох бөгөөд энэ тухай хүсэлтээ шинэчлэгдсэн бизнес төлөвлөгөөний төслийн хамт Зохицуулах хороонд хүргүүлнэ.
50.3.Зохицуулах хороо хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор шинэчлэгдсэн бизнес төлөвлөгөөг батлах эсэхийг шийдвэрлэнэ.
50.4.Зохицуулах хороо даатгагчийн шинэчлэгдсэн бизнес төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг шийдвэрлэх явцдаа даатгагчаас нэмэлт материал шаардаж болно.