51 дугаар зүйл. Урт хугацааны даатгагчийн сан байгуулах, түүнийг зарцуулах

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Урт хугацааны даатгагчийн сан байгуулах, түүнийг зарцуулах

51.1.Урт хугацааны даатгагч нь эрхэлж буй даатгалын төрөл тус бүрт тусгайлсан данс нээж, тусгайлсан сан байгуулна.

51.2.Урт хугацааны даатгагчийн хөтлөх нягтлан бодох бүртгэлийн болон бусад тайланд дараахь үзүүлэлтийг тус тусад нь гаргаж харуулна:

51.2.1.сан тус бүрд хамаарах хөрөнгө;

51.2.2.даатгалын төрөл тус бүрд хамаарах үүрэг.

51.3.Тухайн сангийн хөрөнгийг зөвхөн тухайн төрлийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулах бөгөөд сангийн хөрөнгийг хооронд нь шилжүүлэн зарцуулахыг хориглоно.

51.4.Дараахь тохиолдолд энэ хуулийн 51.3 дахь хэсэг хамаарахгүй:

51.4.1.тухайн сангийн хөрөнгийн үнэлгээ нь актуарын тооцоогоор тухайн төрлийн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээс хэтэрч байвал ийнхүү хэтэрсэн хэсэгт;

51.4.2.урт хугацааны даатгагчийн сангийн хөрөнгийг зах зээлийн үнээр нь өөр хөрөнгөөр солиход.

51.5.Энэ хуулийн 51.4.1-д зааснаас бусад тохиолдолд урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд зориулж байгуулсан сангийн хөрөнгийг даатгагчийн өөр үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

51.6.Урт хугацааны даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхэд урт хугацааны даатгагчийн сангийн хөрөнгийн хэмжээ хүрэхгүй болсон тохиолдолд даатгагч, түүний хараат болон охин компани ногдол ашиг төлөх болон төлөхөөр зарлахыг хориглоно.

51.7.Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон компанид энэ хуулийн 51 дүгээр зүйл нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.