52 дугаар зүйл. Тодорхойгүй хэлцлээс зайлсхийх
52.1.Энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш даатгагчийн байгуулсан хариуцлагын хэмжээ, эсхүл дээд хэмжээ нь тодорхойгүй даатгалын гэрээ энэ хуулийн 52.2-т зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.
52.2.Энэ хуулийн 52.1-д үл хамаарах даатгалын гэрээний төрөл, хэлбэрийг даатгалын багц дүрмээр тогтоож болно.