53 дугаар зүйл. Даатгагчийн ерөнхий захиргааны хаяг
53.1.Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан даатгалын компанийн ерөнхий захиргаа нь Монгол Улсад байрлах бөгөөд даатгагч нь ерөнхий захиргааныхаа хаягийг Зохицуулах хороонд мэдэгдэнэ.
53.2.Даатгагч нь ерөнхий захиргааныхаа хаягийг өөрчилбөл ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд мэдэгдэнэ.