54 дугаар зүйл. Салбар, төлөөлөгчийн газар нээх

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Салбар, төлөөлөгчийн газар нээх

54.1.Даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулахдаа Зохицуулах хорооноос зөвшөөрөл авна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.2.Гадаадын даатгагч Зохицуулах хорооноос өгсөн зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.3.Гадаадын даатгагч Зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй тохиолдолд аливаа этгээд гадаадын даатгагчийг төлөөлж дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.3.1.даатгалын үйл ажиллагаа явуулах зорилгоор сурталчилгаа, ухуулга хийх, эсхүл ийм зорилгоор албан байр нээж ажиллуулах;

54.3.2.салбар, төлөөлөгчийн газар нээх, ажиллуулах.

54.4.Зохицуулах хороо энэ хуулийн 54.1-д заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхдээ нэмэлт мэдээлэл, баримтыг даатгагчаас шаардаж болно.

54.5.Энэ хуулийн 54.2-т заасан зөвшөөрөл олгохдоо Зохицуулах хороо тодорхой нөхцөл, шаардлага тавьж болох бөгөөд эдгээр нөхцөл, шаардлагаа хэдийд ч өөрчилж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.