55 дугаар зүйл. Эрх бүхий албан тушаалтныг томилох

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

55.1.Даатгагч болон энэ хуулийн 121дүгээр зүйлд заасан Холбоо нь Зохицуулах хорооноос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн компани болон Холбооны эрх бүхий албан тушаалтныг томилно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

55.2.Зохицуулах хороо нь тухайн этгээд компанийн уг албан тушаалд тохирно гэж үзвэл энэ хуулийн 55.1-д заасан зөвшөөрлийг олгоно.

55.3.Даатгагчийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх дуусгавар болсон, эсхүл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд даатгагч энэ тухай ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.