60 дугаар зүйл. "Даатгал" гэсэн нэр томъёог хэрэглэхийг хязгаарлах
60.1.Даатгагч нь оноосон нэртэй байх бөгөөд уг нэрийн ард "даатгал" гэсэн үгийг заавал хэрэглэнэ.
60.2.Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд "даатгал", эсхүл "даатгал" гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно.
60.3.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөлтэй компанид энэ хуулийн 60.1 дэх хэсэг хамаарахгүй бөгөөд тэдгээрийн нэр нь зөвхөн тухайн төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг болохыг илэрхийлсэн байвал зохино.
Хяналт шалгалт, мэдээлэл цуглуулах, тайлагнах