61 дугаар зүйл. Даатгагчийн бусад үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.1.Даатгагч нь энэ хуулийн 4.1.1-д зааснаас гадна холбогдох этгээдээс бусад этгээдэд дараах даатгагчийн баталгаа, батлан даалт гаргаж болно: /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.1.1.орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.1.2.хүн, хуулийн этгээд хоорондын ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах харилцаанд; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.1.3.хуулиар хориглоогүй бусад харилцаанд. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.2.Даатгагчийн баталгаа гаргахад Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг баримтална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.3.Энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
61.4.Даатгагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гаргах баталгааны үнийн дүн даатгалын нөөц сангийн энэ хуулийн 61.1-д заасан баталгаанд хамаарах эрсдэлийн сангаас хэтэрсэн бол давхар даатгалд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаардана. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./