66 дугаар зүйл. Гадаадын зохицуулах байгууллагад туслалцаа үзүүлэх
66.1.Гадаадын зохицуулах байгууллага өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан туслалцаа үзүүлэхийг Зохицуулах хороо энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу холбогдох, мэдээлэл, баримт бичгээр хангаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
66.2.Гадаадын зохицуулах байгууллагыг мэдээлэл, бичиг баримтаар хангах эсэхийг шийдвэрлэхдээ дараахь асуудлыг анхаарна:
66.2.1.Гадаадын зохицуулах байгууллага нь уг асуудалтай төстэй асуудлаар харилцан туслалцаа үзүүлж байсан, эсхүл үзүүлэх эсэх;
66.2.2.Монгол Улсын хууль тогтоомж, нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэх;
66.2.3.асуудлын шинж чанар, тухайн асуудал Монгол Улсын хувьд ач холбогдолтой эсэх;
66.2.4.мэдээлэл бэлтгэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг гадаадын зохицуулах байгууллага төлсөн эсэх;
66.2.5.энэ хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу мэдээллийн нууцлалыг хангаж чадах эсэх.
66.3.Зохицуулах хороо гадаадын зохицуулах байгууллагын хүссэн мэдээлэлтэй холбогдуулж тодруулга ирүүлэхийг уг байгууллагаас хүсэж болно.
66.4.Гадаадын зохицуулах байгууллага энэ хуулийн 66.3-т заасан хүсэлтэд хариу ирүүлээгүй бол Зохицуулах хороо түүнд туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.
Албадлага