67 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ авах үндэслэл

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ авах үндэслэл

67.1.Зохицуулах хороо дараахь үндэслэлээр даатгагчид албадлагын арга хэмжээ авч болно:

67.1.1.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

67.1.2.даатгуулагчийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн;

67.1.3.даатгагч төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй гэж үзвэл;

67.1.4.Зохицуулах хорооноос энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгаврыг биелүүлээгүй;

67.1.5.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

67.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний удирдах албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд нь тус тус тохиромжтой бус этгээд гэж үзсэн;

67.1.7.даатгагч татан буугдсан;

67.1.8.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй;

67.1.9.даатгалын үйл ажиллагааг зохистой явуулаагүй;

67.1.10.холбогдох этгээдийн үйл ажиллагааг шалгах явцад Зохицуулах хороотой хамтран ажиллахаас татгалзсан;

67.1.11.даатгалын эрсдлээ хязгаарлах зорилгоор давхар даатгалын төлөвлөгөө хийгээгүй, эсхүл давхар даатгалын төлөвлөгөө нь даатгалын багц дүрэмд заасан шаардлага хангахгүй;

67.1.12.бизнес төлөвлөгөөг дагаж мөрдөөгүй буюу хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөг ноцтойгоор зөрчсөн;

67.1.13.Зохицуулах хорооноос ногдуулсан торгуулийг хугацаанд нь төлөөгүй;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

67.1.14.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.