68 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

68 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээний төрөл

68.1.Зохицуулах хороо энэ хуулийн 67.1-д заасан үндэслэлээр дараахь төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:

68.1.1.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

68.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

68.1.3.энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шалгагч томилох;

68.1.4.энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу даалгавар өгөх;

68.1.5.даатгалын үйл ажиллагааг зохистой явуулах талаар зөвлөх үүрэг бүхий дадлага туршлагатай мэргэжилтэн томилох;

68.1.6.торгох.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.