81.1.Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
81.1.1.тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;
81.1.2.даатгагч, эсхүл даатгагч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;
81.1.3.даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээд.
81.2.Дараахь тохиолдолд энэ хуулийн 81.1 дэх хэсэг хамаарахгүй:
81.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
81.2.2.Зохицуулах хороо шаардсан;
81.2.3.шүүх болон прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан;
81.2.4.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;
81.2.5.уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхүл нэгэнт мэдээлэгдсэн;
81.2.6.тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн 81.1-д заасан этгээдийг таних боломжгүй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхүл статистик тоо баримтаар мэдээлэх;
81.2.7.энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргасан. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./