80 дугаар зүйл. Даатгагчийн урт хугацааны сан

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

80 дугаар зүйл. Даатгагчийн урт хугацааны сан

80.1.Урт хугацааны даатгагч нь удаан хугацаагаар тогтвортой үйл ажиллагаа эрхлэх үүднээс урт хугацааны сан бүрдүүлнэ.

80.2.Урт хугацааны даатгагч Дампуурлын тухай хууль болон бусад хуулийн дагуу татан буугдахад даатгагчийн урт хугацааны санг зөвхөн энэ хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу зарцуулна.

80.3.Даатгагчийн урт хугацааны сан нь тус санд хамаарах даатгагчийн урт хугацаат үүргийн гүйцэтгэлийг хангахад зарцуулагдах бөгөөд энэ хэмжээгээрээ даатгагчийн хуваарилагдах хөрөнгө гэж тооцогдохгүй.

80.4.Энэ хуулийн 80.3-т заасны дагуу зарцуулсны дараа үлдсэн хөрөнгийг Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу даатгагчийн хуваарилагдах хөрөнгө гэж тооцож болно.

Бусад

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.