79 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

79 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.1.Энэ хуулийн 78.2.2-т заасны дагуу гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах тухай өргөдөлд татан буулгах комиссын гишүүнээр томилуулахаар санал болгож буй этгээдийн нэрсийн жагсаалтыг хавсаргана.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.2.Зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах зөвшөөрлийг дараахь тохиолдолд олгохгүй:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.2.1.даатгагчийн хөрөнгийн нийт үнэлгээнээс түүний хүлээсэн үүргийг хасаж үлдсэн хэсэг нь энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийн доод хэмжээг хангахгүй;

79.2.2.татан буулгах комиссын гишүүнээр томилуулахаар санал болгож буй этгээд нь ийнхүү ажиллахад шаардлагатай ур чадвар, дадлага туршлагагүй.

79.3.Хувьцаа эзэмшигчдийн хурлаас даатгагчийг татан буулгах тухай тогтоолыг батлахдаа татан буулгах комиссыг томилно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.4.Татан буулгах комисс томилогдсон тухайгаа тогтоолд заасан хугацаанд Зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй.

79.5.Татан буулгах комиссын эрх хэмжээг Зохицуулах хорооноос холбогдох хуульд нийцүүлэн тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.