78 дугаар зүйл. Даатгагчийг татан буулгах

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

78 дугаар зүйл. Даатгагчийг татан буулгах

78.1.Даатгагчийг татан буулгахтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу зохицуулна.

78.2.Даатгагчийг дараахь тохиолдолд татан буулгана:

78.2.1.шүүхийн шийдвэрээр;

78.2.2.Зохицуулах хорооноос бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр зөвшөөрсөн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

78.3.Даатгагчийг татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэр нь Зохицуулах хорооны бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хүчин төгөлдөр бус байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

78.4.Энэ хуулийн 78.2-т зааснаас бусад тохиолдолд даатгагчийг татан буулгасан шийдвэр хүчин төгөлдөр бус байна.

78.5.Дараахь тохиолдолд Зохицуулах хороо даатгалын компанийг татан буулгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана:

78.5.1.даатгалын компани төлбөрийн чадваргүй болсон;

78.5.2.даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

78.6.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хуулийн этгээдийг татан буулгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

78.7.Даатгагчийг татан буулгахаар нэхэмжлэл гаргасан тухай шүүх Зохицуулах хороонд мэдэгдэх бөгөөд Зохицуулах хороо нэхэмжлэлтэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцэхэд оролцох, тайлбар өгөх эрхтэй.

78.8.Дампуурлын тухай хуулийн дагуу даатгагчийг татан буулгахад шүүх хяналт тавих бөгөөд Дампуурлын тухай хуулийн 38.1 дэх хэсэг үйлчлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.