77 дугаар зүйл. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

77 дугаар зүйл. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх

77.1.Дампуурлын тухай хуулийн 23.1-д заасны дагуу даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаж байгаа, мөн хуулийн 24.1-д заасны дагуу даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж буй этгээд нь уг хүсэлт, төлөвлөгөөний хуулбарыг Зохицуулах хороонд хүргүүлнэ.

77.2.Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж буй нэхэмжлэгчдийн хуралд Зохицуулах хороо оролцож саналаа илэрхийлэх эрхтэй.

77.3.Шүүх даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг Зохицуулах хорооны бичгээр, эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр батлахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

77.4.Шүүхээс даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах үйл ажиллагаанд Дампуурлын тухай хуулийн 28 дугаар зүйл үйлчлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.